Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-05
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.

Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гуравдугаар сарын 7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулна. Ингэхдээ хонины махыг гулуузаар, 1 кг нь 13 мянган төгрөгөөр худалдан борлуулах юм.

Тодруулбал,

  • Жуковын талбай
  • Жанжингийн гэрийн буйр
  • Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
  • Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд
  • Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
  • Орбитын тойрог
  • Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
  • Титан центрийн авто зогсоол
  • Тусгаар тогтнолын талбай зэрэг есөн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.