Редакцийн зурвас
"Черри медиа групп" нь 2017 оноос эхлэн Урансайхны болон баримтат кино хийх, Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, Зар сурталчилгаа хийх, Дуу, дүрс бичлэг хийх эрхтэйгээр байгуулагдаж үйл ажиллагааныхаа чиглэлээр найм дахь жилдээ тогтвортойгоор ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаа улам өргөжүүлэх үүднээс 2025 оны 5 дугаар сараас эхлэн Cherrynews.mn контент үйлдвэрлэгч сайтыг эрхлэн гаргаж байна. Бид үнэн бодит, тэнцвэртэй, найдвартай мэдээллийг уншигч танд хүргэхийн зэрэгцээ, амттай контент уриатайгаар Цагдаа, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, ОБЕГ-ын үйл ажиллагаа, Дархан хил дээрх Монгол залуучуудын хүсэл мөрөөдлийг шат дараатайгаар чанарын өндөр төвшинтэйгөөр уншигч, үзэгч танд хүргэх зорилтыг тавин ажиллаж байна
Редакцийн бодлого
Cherrynews.mn "Амттай Контент" бүтээх уриатай редакцийн бодлого нь олон нийтийн дуу хоолойг хүргэх, үнэн бодит мэдээллийг түгээх,нийгмийн асуудлыг гэрэлд гаргахыг зорилго болгон ажиллаж байна. Үүний тулд нийгмийн үнэн бодит зүйлийг эрхэмлэн, контент нийтлэлийн бодлогоо хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлнэ. Иргэн та өөрийн бодит түүх, тулгамдаж буй асуудлаа бидэнтэй хуваалцан мэдээ, сурвалжлага, хөрөг нийтлэл бэлтгэн ирүүлэх боломжтой. Бид иргэдээс ирсэн мэдээллийг нягтлаж, мэргэжлийн баг бүрэлдэхүүн илүү их судалж баталгаажуулснаар мэргэжлийн сурвалжлага, контент, мэдээ болгож олон нийтэд хүргэх болно.
Төлбөртэй мэдээний үнэ
Бэлэн мэдээг төлбөртэй нийтлүүлэх түгээлгэх дараалал:
Захилгаа info@cherrynews.mn хаягт илгээнэ. Илгээхдээ
· Мэдээний байршлыг бичнэ.Үүнд / Топ мэдээнд, Онцлох мэдээнд, Стори мэдээнд/ гэж тодорхой ялгаж бичнэ
· Мэдээ нийтлүүлэх огноог бичнэ /2025.07.01-ний 13 цагт гэх мэт.../
· Нэхэмжлэл авах байгууллагын нэр, регистерийн дугаарыг бичнэ. Хувь хүн бол өөрийн нэрийг регистерийн дугаар, холбоо барих утасны дугаараа хамт бичнэ
· Захилга өгсөн и-мейл хаягт нэхэмжлэл илгээнэ
· Нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөгдөнө. Яаралтай нийтлэх захилга бол төлбөрийн баримтаа info@cherrynews.mn хаягт илгээнэ
· Төлбөр төлснөөр захилга баталгаажиж cherrynews.mn зүгээс агуулгад засвар хийлгүй, үг үсгийн алдаа байвал засаад шууд нийтлэх болно.
Мэдээ илгээхдээ анхаарах зүйлс:
· Мэдээнд орох зураг, бичлэг чанарын өндөр түвшинд байх
· Мэдээнд видео оруулах бол Youtube-д оруулаад линк шиднэ
· Мэдээнд оруулах зургийн дарааллыг ойлгомжтой, цэгцтэй байлгах
Мэдээ, мэдээлэл |
Байршил, нөхцөл |
Үнэ |
Онцлох мэдээ 1 |
Том онцлох мэдээнд 24 цаг байршина.Нэмээд стори мэдээнд 24 цаг давхар байршина |
₮ 1.500.000 |
Онцлох мэдээ 2 |
10 цаг байршина. Стори мэдээнд 24 цаг |
₮ 1.300.000 |
Онцлох мэдээ 3 |
5 цаг байршина. Стори мэдээнд 24 цаг |
₮ 1.100.000 |
Онцлох мэдээ 4 |
1 цаг байршина. Стори мэдээнд 24 цаг |
₮ 1,100.000 |
Стори мэдээ |
24 цаг байршина |
₮ 350.000-500.000 |
Эрэлттэй мэдээ |
24 цаг байршина |
₮ 350.000 |
Шинэ мэдээ |
Агуулгаараа тус тусын категорууд руу орно.Агуулгын хувьд текст, видео, Фото аль нь ч байсан болно. 24 цаг байршина |
₮ 350.000 |
Жич: Бусдын нэр төр, алдар хүндэд үндэслэлгүй халдсан, Монгол улсын хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний агуулгатай бол манай редакц өөрийн сайтад нийтлэхээс татгалзана.
Баннер, сурталчилгааны үнэ
Баннерийн дугаар |
Байршил |
Хэмжээ |
2025 оны үнэ / өдрөөр/ |
Pop-up |
Нүүрэн хэсэгт |
380*559 |
₮ 350.000 |
Flip |
Нүүрэн хэсэгт |
1124*240 |
₮280.000 |
Flip |
Нүүрэн хэсэгт |
1124*240 |
₮280,000 |
Сурталчилгааны агуулга нь Монгол улсын холбогдох хуулиудыг баримтлана. Зар сурталчилгааны үнэн бодит байдлыг зарлуулагч байгууллага хариуцна.
Дээрх үнэ тарифд НӨАТ багтсан болно
Улс төрийн агуулгатай баннер, мэдээ мэдээлэл нийтлэх бол үндсэн үнээс 2 дахин нэмэгдэлтэй тарифаар тооцно
Манай хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, БЗД
Холбоо барих: 9903-2047, 9926-6971
И-мейл хаяг: info@cherrynews.mn