Баавгайн бамбарууш суурьшлын бүсэд орж ирсэнтэй холбогдуулан Налайх дүүргээс сэрэмжлүүлэг гаргалаа. Сэрэмжлүүлэг мэдээнд "Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан баавгай хот, суурин газарт орж ирэх тохиолдол гарч байна. Өнөөдөр өглөө Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын хэсэгт баавгайн бамбарууш үзэгдсэн байна. Одоогоор Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж байна. Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, баавгайтай таарсан тохиолдолд ойртож очихгүй, өдөж үргээхгүй байхыг анхааруулж байна. Мөн хүүхэд багачуудыг хараа хяналтгүй явуулахгүй байхыг хүсье" хэмээсэн байна. 

Мөн аюулгүй байдлаа хангаж, холбогдох албаныхны заавар, зөвлөмжийг дагаж, баавгайтай таарсан тохиолдолд дараах утас руу мэдэгдэхийг сануулжээ.

Богдхан уулын дархан цаазат газрын, Хамгаалалтын захиргаа: 77070840

Нийслэлийн Байгаль орчны газар: 72720303

Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 1131-0005

Цагдаагийн утас: 7023102

Нийслэлийн байгаль орчны газар

Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн: 91064466

Амьтны эмч: 91162228

Амьтны эмч: 85550746