
"Амар" зоогийн газрын тогоотой цуйван ГОЁ ШҮҮ ДЭЭ
Хүний ходоод баярлуулах Гоё шүү дээ хэмээн инээмсэглэн угтсан бүсгүйг Пүрэвдашийн Золжаргал гэнэ. Тэрбээр "Амар" зоогийн газраа анх багшийн дээдийн автобусны буудлын ойролцоо нээж байжээ. Учир нь оюутнуудад чанартай хямд хоолоор үйлчилэх зорилготой байв. Нээгдээд удаагүй ч тэд хэдийнээ өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болоод байна. Амар зоогийн газрын тогоотой цуйван, чанасан мах, хачиртай хуушуурыг идэхээр холоос ч зочид зорин ирдэг гэнэ. Ихэвчлэн тогоотой цуйванг түмпэнтэй цуйван гэж асууж ирдэг нь хөгжилтэй байдаг гэж П.Золжаргал хариулж байлаа.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


