
Зах л гарахгүй бол АМЬДРАЛ зогсоно шүү
Зах л явахгүй бол, амьдрал зогсоно хэмээн ярих энэ эмэгтэй юу туулж явааг түүнээс өөр хэн ч мэдэхгүй,,, Сувдаа өглөө бүр эрт гэрээсээ гарч өдрийн ажилдаа бэлддэг байна. Түүнд бусадтай адил найзуудтайгаа уулзах, өөртөө цаг гаргах өдөр гэж үгүй. Учир нь түүний хань харвалт өгч, гэртээ байх болсноор тэр гадаа гарч эр, гэрт орж эм болж өнөөдөртэй золгожээ. Кофены Сувдаа нэрээр нь түүнийг Нарантуул захын хүн бүр танина. Багаасаа л түүний амьдрал энэ захтай салашгүй холбоотой явж ирсэн гэв. Хүнээс гуйхгүйгээр өдөр бүр чимээгүйхэн хөдөлмөрлөх түүнээс кофе авч уухад л тэр маш их баярлана.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


