Хужирт-Арвайхээр чиглэлийн 43.3 км хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо

Хужирт-Арвайхээр чиглэлийн 43.3 км хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-10-21
Нийтлэлийг
Cherrynews

Хужирт сумын төвөөс Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн А0301 улсын чанартай авто зам хүртэлх авто замын байгууламжийг улсын төсвийн 38.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өндөрсант Хайрхан” ХХК гүйцэтгэж, энэ сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Хужирт-Арвайхээрийг холбосон энэхүү авто зам ашиглалтад орсноор Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдын иргэд төдийгүй зэргэлдээх аймгийн зорчигч, тээвэрчид саадгүй зорчих нөхцөл бүрдэж байна.

Тус авто зам нь говь, хангайн аялал жуулчлалыг холбох, бараа бүтээгдэхүүний тээврийн зардал болон хугацааг хэмнэх, ачаа эргэлтийг нэмэгдүүлж, орон нутгийн бизнесийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх зэрэг олон үр өгөөжийг үзүүлэх юм.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.