Өнөөдөр: “Нойр судлалын асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Өнөөдөр: “Нойр судлалын асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Төрөл
Бусад
Нийтлэгдсэн
2025-11-06
Нийтлэлийг
Cherrynews

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний III форум МҮХАҮТ-д болно.

09:00 цагт: “Нойр судлалын асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал АШУҮИС-ийн Ботаник дахь Анагаах ухааны сургуулийн байранд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

15:00 цагт: Чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглах бизнесийн боломж сургалт “Блью Скай” зочид буудалд болно.

19:30 цагт: “Гайжин: Монгол самурай” жүжиг “Улаанбаатар” театрт нээлтээ хийнэ.

– “МОНГОЛ АБИЛИМП–2025” мэргэжлийн ур чадварын II уралдаан эхэлнэ.

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан “Анагаагч эх дэлхий” олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “HUE” арт галерейд гарч байна.

-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна.

-Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

Хилийн чанадад: 

-БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулж байна.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Сэлэнгэ: Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан намтар уран бүтээлийг сурталчлан таниулах хүрээнд ЕБС-иудын дунд “Монгол хэл” шүлгийг уран яруу уншуулах цахим аян зарлах, албан байгууллага, сурагчдын дунд Зохиолчийн намтар уран бүтээлийг сурталчлах тойм яриа, сургалтыг Нийтийн номын санд зохион байгуулж байна.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.