Тамхины зах зээл контрабандруу шилжинэ

Тамхины зах зээл контрабандруу шилжинэ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-10-15
Нийтлэлийг
Cherrynews

Тамхины амт, үнэрийг бүхэлд нь хориглох шийдвэр буюу хууль санаачлагчын зорилго биелэлээ олоход тулж ирлээ. Уг хуулийг хүүхэд хамгаалал, эрүүл мэндийг сайжруулах зэрэг сайхан уриатайгаар олон нийтэд танилцуулсан ч цаад зорилго нь шинэ тутам үүссэн никотин агуулсан бүтээгдэхүүнийг хориглох шийдвэр байв уу? 

Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хууль ёсны худалдаанд байсан бүтээгдэхүүнүүд зах зээлээс шахагдаж, тэдгээрийг орлох хууль бус нийлүүлэлт бий болох эрсдэл нэмэгдэнэ гэдэг талаар шүүмжийг үл тоож буй. Энэ бол зөвхөн цахилгаан тамхины асуудал биш. Хуулийн төслийн амт, үнэрийн хоригийн хамрах хүрээнээс шалтгаалан янжуур, халаадаг тамхи болон бусад никотин агуулсан бүтээгдэхүүний зах зээлд шууд нөлөөлж буй хэрэг. Ийм нөхцөлд Монголын хууль ёсны импортлогчид, худалдаа эрхлэгчид хумигдаж, харин хил дамнасан хууль бус наймааны сүлжээнд боломж нээгдэнэ.

Казахстан болон бусад хөрш орноос гаралтай бүтээгдэхүүн хууль бус сувгаар орж ирэх, дотоодын эрэлтийг хангах эрсдэлийг төр тооцсон уу? Монголын зах зээлд контрабандын эзлэх хувь нэмэгдвэл үүнийг хэн хянах вэ?Эцэст нь хэрэглэгчид чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авч, улс татвараа алдаж, харин хууль бус наймаачид ашиг хүртэх нөхцөл бүрдэж мэднэ.

Хүүхдийг хамгаалах нэрээр насанд хүрэгчдийн хууль ёсны зах зээлийг боомилох нь хүүхдийг хамгаалж буй хэрэг мөн үү?

Хориглохын оронд насны хяналт, тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүний стандарт, худалдааны хатуу хариуцлага зэрэг зохицуулалтыг яагаад нэн тэргүүнд авч үзэхгүй байна вэ?

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.