Хууль батлахын тулд зөрчиж болох уу?

Хууль батлахын тулд зөрчиж болох уу?

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-10-15
Нийтлэлийг
Cherrynews

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлуулах гэсэн яаруу ажиллагаа нь парламентын хууль тогтоох дэг, зарчмаас ч илүү чухал болчихсон юм биш биз?

Хуулийн төслийг хэлэлцэх явцад Хууль тогтоомжын тухай хууль, Үндсэн хууль  зөрчсөн асуудлууд үүссэн. Үүний жишээ нь хуулийн төслийг дэмжих санал хураалтад гишүүний өмнөөс санал өгсөн гэх, санал хураалтын журам зөрчсөн гэх, хуулиар тогтоосон хугацааг мөрдөөгүй гэх зэрэг ноцтой асуудлууд хөндөгдсөн.

 

Зураг №1: ТХТНӨ-ийн хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.4-т тусгаснаар Англи хэл дээр байрших ёстой.

 

Эдгээр нь зүгээр нэг техникийн алдаа биш. Хэрэв тогтоогдвол УИХ-ын шийдвэр гаргах ажиллагааны хууль ёсны байдалд шууд хамаарах асуудал юм.

Гэтэл яагаад эдгээр эргэлзээг арилгаж, олон нийтэд тайлбарлахын оронд хуулийг аль болох хурдан батлахыг чухалчилж байна вэ?

 

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгыг хэн ч үгүйсгэхгүй. Харин тэр зорилгын нэрээр хууль тогтоох ажиллагааны дэг журмыг үл тоомсорлож болохгүй.

 

Хууль санаачлагчид, ажлын хэсэг, холбогдох байнгын хороод хэлэлцүүлгийн явцад гарсан гэх зөрчил бүрт тодорхой хариулт өгөх ёстой.

 

Хууль тогтоогчид өөрсдөө хуулиа сахихгүй бол иргэдээс хууль сахихыг шаардах ёс суртахууны эрхтэй юу?

 

Хууль батлах хурднаас илүү хууль ёсны байдал чухал.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.