
Долларын ханш чангарч, Төгрөг үнэгүйдсээр байна
Валютын ханш өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тогтмол өссөөр байна. Тухайлбал өнгөрсөн арван сарын хугацанд долларын ханш 3380-3602 төгрөгт хүрч чангараад байна. Хэрвээ валютын ханш цаашдаа ч өссөөр байвал төгрөгийн ханш унаж, эдийн засаг эрсдэлд хүрэхэд ойрхон байна.
Цаашдаа ам.долларын ханш өссөн хэвээр байвал иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Үүнийг дагаад иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байх болно. Цаашид ам.долларын ханш өсөх, өсөхгүй нь экспортын бараа бүтээгдэхүүнээс ерөнхийдөө хамаарна гэсэн юм.
Харин еврогийн хувьд энэ оны зургадугаар сараас хойш худалдах үнэ нь 80 орчим төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, евро 4095 төгрөгөөс 4175 төгрөг болж нэмэгджээ. Мөн юанийн ханш 505 төгрөг, рубль 45.1 төгрөг байгаа юм. Ерөнхийдөө валютын ханш өсөлттэй тэр дундаа юань, евро хоёр ам.доллараас илүү өсөлттэй байна гэдгийг наймаачид хэлж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!