Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-10-17
Нийтлэлийг
Cherrynews

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240.3 километр авто замыг өнөөдөр ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжсэн уг төсөл нь нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, жолооч, тээвэрчдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Авто замын нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, холбогдох яам, байгууллагын удирдлагууд болон Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумдын Засаг дарга нар оролцов. Энэ үеэр Гашуунсухайт хилийн боомтоор импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материалыг нэвтрүүлэх, тээвэр логистикийн үйл ажиллагааг сайжруулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, бодлогын түвшинд анхаарч ажиллахаа албаныхан хэллээ. Ийнхүү Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замын бүтээн байгуулалт үе шаттайгаар урагшилж, экспортын тээвэрлэлтийн дэд бүтцийг сайжруулах, тээвэрчдийн ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодит ахиц гарч байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.