Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ

Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-10-22
Нийтлэлийг
Cherrynews

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэн судлаачид, албан хаагчидтай уулзаж, салбарын бодлого болон эрх зүйн шинэтгэлийн тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо. 

Хууль зүйн салбарын бодлого, шийдвэрийг чанартай судалгаа, бодит мэдээлэл, хараат бус дүгнэлтэд үндэслэн боловсруулах шаардлагатайг онцлохын зэрэгцээ хууль тогтоомж нь иргэдийн амьдрал, эрх ашигт шууд нөлөөлдөг тул бодит хэрэгцээнд нийцсэн, хэрэгжих боломжтой, үр нөлөөгөөрөө хэмжигддэг байх ёстойг мөн онцоллоо. 

Цаашид иргэдийн хууль зүйн боловсролыг дээшлүүлэх, судалгааны чанарыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, судлаач шинжээчдийн тоог нэмэгдүүлэх, ажилчдын цалин урамшуулалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. 

Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд шинжлэх ухаанч судалгаа, нотолгоонд суурилсан бодлого чухал үүрэгтэйг онцлон, эрх зүйн шинэтгэлийг хамтран хэрэгжүүлэхийг уриаллаа. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.