Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв

Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-10-22
Нийтлэлийг
Cherrynews

2026 он гарсаар нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гол мөрөн, нуурын мөс цөмөрсөн нийт 17 дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. 

10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн нийт хоёр дуудлага бүртгэгдсэн ба 20-ний өдөр Архангай аймгийн "Ноогт" нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагын дагуу ажиллаж живсэн автомашиныг татан гаргаж иргэн Ч.Э-д хүлээлгэн өгсөн бол 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрсөн бөгөөд голын эрэг рүү буцаад гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Гол, усны гадарга бүрэн хөлдөж амжаагүй, аюулгүй мөсөн бүрхүүл тогтоогүй энэ үед иргэд ухамсар хариуцлаггүй байдлын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох, эрсдэлтэй нөхцөл байдалд орж байна. 

Иймд, эцэг эхчүүд та бүхэн:

Хүүхдүүдээ гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх;

Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;

Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амсахгүй байхад онцгой анхаарч, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.