Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-10-15
Нийтлэлийг
Cherrynews

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Аравдугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орно.

Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 15-ны өдөр баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

10-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын ихэнх, Хөвсгөл, Архангайн зарим, Говь-Алтай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-14.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 16-20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгийн зарим сумдыг нутгаар, 16-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Ховдын өмнөд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим, Сэлэнгийн зүүн сумдын нутгаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 18-нд Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын зарим сумдын нутгаар, 19-нд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-оос ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 15 хэм хүйтнээс 20 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10 хэм хүйтнээс 15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-3 хэм, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.