
Хагас жилийн дотор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 801 хэрэг бүртгэгджээ
Прокурорын байгууллагаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг 2023, 2024, 2025 оны эхний хагас жилийн байдлаар судалж үзэхэд, 801 хэрэг бүртгэгдсэнээс 704 буюу 87.8 хувь нь Нийслэлд, 97 буюу 12.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Дархан-Уул аймагт 33, Орхон аймаг 21, Төв аймагт 16 бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн их байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг 2023 онд 292 бүртгэгдсэн нь өмнөх оноос 19.6 хувиар, 2024 онд 331 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 13.3 хувиар тус тус өссөн. 2025 оны эхний хагас жилийн байдлаар 178 хэрэг шинээр бүртгэгдсэн нь 2024 оны мөн үеэс 16.3 хувиар өссөн байна.
Сүүлийн 3 жилийн хугацаанд прокурорын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 871 хэрэгт хяналт тавьж, 716 хүнийг яллагдагчаар татаж, 695 хүнд холбогдох 473 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагчаар татагдсан 716 хүний 65.8 хувь нь 18-30 насны, 28.2 хувь нь 31-44 насны, 3.2 хувь нь 17 хүртэлх, 2.9 хувь нь 45-аас дээш насны иргэд байна. Хүйсийн хувьд 85 хувь нь эрэгтэй, 15 хувь нь эмэгтэй бөгөөд 67.7 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!