“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно

“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-04-28
Нийтлэлийг
Cherrynews

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ)-ны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх тавдугаар сарын 01-ний өдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулагдахаар товлогдлоо. Энэ жилийн уралдааны онцлог нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.18-д заасан квотын дагуу бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй бөгөөд зөвхөн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны нэрэмжит уралдаан хэлбэрээр явагдах юм. Уралдаанд их нас, соёолон болон сонгомол дунд насны морьд шандас шалгана.

 Түрүү морь 20 сая төгрөг, аман хүзүү 10 сая төгрөг, айргийн гурав 8 сая төгрөгөөр тус тус байлах аж.

Мөн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн хурлаас 2026 оны зуны бүсийн уралдаануудыг долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах саналыг Засгийн газарт уламжлаад байна. Үүний дагуу энэ зуны бүсийн уралдаанууд дараах аймгуудад болохоор төлөвлөгджээ.

  • Баруун бүс: Завхан аймаг
  • Говийн бүс: Дундговь аймаг
  • Зүүн бүс: Сүхбаатар аймаг
  • Төвийн бүс: Сэлэнгэ аймаг тус тус болох бөгөөд энэ зун нийт таван аймагт бүсийн уралдаан зохион байгуулагдах урьдчилсан төлөвтэй байна.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.