Х.Нямбаатар: Хүн нь байвал хэрэг олдоно, Хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр байна

Х.Нямбаатар: Хүн нь байвал хэрэг олдоно, Хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-04-27
Нийтлэлийг
Cherrynews
Өчигдөр ЭЦА-наас хотын орлогч Т.Даваадалайг байцаан гэрт нь нэгжлэг хийсэн билээ. Тэгвэл түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан байна. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.
  Тэрээр Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устаагаад дахин гэмт үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна.
Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь 2 арга бий.
1. Намын хурлаар
2. Хонгилоор
Мэдээж хоёрдохыг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг цаг алдалгүй Ts.Uyanga тэргүүтэй төрийн төв хэвлэлүүд мэдээлэх юм. Бүгд Туулын замыг эсэргүүцсэн бригадууд гэжээ.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.