Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн эхэллээ

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн эхэллээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-30
Нийтлэлийг
Cherrynews
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэллээ.
 
Эрүүл мэндийн яамнаас 2026 онд “Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлж байна.
Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Эрүүл мэндийн сайдын эрхэм зорилго бол “эрүүл биетэй, урт настай, чанартай амьдралтай” ард түмэн юм. Үүний төлөө өнгөрсөн хугацаанд та бүхэнтэй нэг баг болж цөөнгүй ажлыг амжилттай хийж, гацаж урагшлахгүй удсан асуудлуудад гарц шийдэл олж шийдвэрүүдийг гаргаж чадлаа хэмээгээд зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн нийт удирдлагуудад мэндчилгээ дэвшүүлэв.
 
Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны бодлого чиглэлээ тодорхойлох юм.Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын төлөөлөл, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Төлөөлөн удирдах зөвлөл, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах ажилтан оролцож байна.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.