Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд авна

Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд авна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-24
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын тов гарлаа.

Энэхүү шалгалт нь эх хэлний дархлааг дэмжих зорилготой бөгөөд их, дээд сургуульд элсэх босго 400 оноог давах зайлшгүй шаардлагатай сорил юм.

Өмнө нь зөвхөн төгсөх ангийн сурагчид өгдөг байсан уг шалгалтын журамд 2025 оноос өөрчлөлт орж, 10 дугаар ангиас эхлэн шалгуулах боломжийг бүрдүүлсэн нь суралцагчдад эртнээс бэлтгэх давуу талыг олгож байгаа билээ.

Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэж, 2026 оны дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд болно.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.