Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-23
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн Хяналт шалгалтын газар нийслэлийн хэмжээнд шинээр баригдаж буй барилга байгууламж, орчны аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Уг ажлын зорилго нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх, мөн барилга байгууламжийн техникийн шаардлагыг мөрдүүлэхэд чиглэж байна. Шалгалтад улс, нийслэлийн төсөв болон хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, барилга байгууламжууд хамрагдаж буй.

Хяналт шалгалтын хүрээнд холбогдох иргэн, аж ахуйн нэгжүүдэд дараах чиглэлээр зөвлөмж хүргүүлж байна. Үүнд:

  • Барилгын угсралтын үеийн техникийн аюулгүй байдлыг хангах
  • Эргийн хамгаалалтыг зохих түвшинд хийх
  • Барилгын талбайн хог хаягдал, орчны ариун цэврийг сахих
  • Орчны тохижилт, аюулгүй байдлыг хангах
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчин, шаардлагыг бүрдүүлэх
  • Өргөх байгууламжийн аюулгүй ажиллагааг хангах

Мөн барилгын талбайн орчны аюулгүй байдлыг сайжруулах, гадна түр хашааны стандартыг мөрдүүлэх, барилгаас гарах том оврын автомашины дугуйг угаах зэрэг шаардлага, мэдэгдлийг тухай бүрд өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.