Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-11
Нийтлэлийг
Cherrynews
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Ойрхи Дорнодод үүсээд буй мөргөлдөөний нөхцөл байдлын улмаас зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарлаад байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд тус бүс нутгаас иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутагт зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлтийн тусгай үүргийн нислэгүүд, мөн гадаад улс орнуудын иргэдээ татан авах ажиллагааны нислэгүүд л үйлдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ эх оронд нь татан авах шийдвэр гаргасны дагуу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгийг амжилттай үйлдлээ.

Тус нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирсэн бөгөөд нислэг өнөөдөр /2026.03.11/ 04:41 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан байна.

МИАТ ТӨХК-ийн зүгээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 20 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг Арабын нэгдсэн Эмират улсын агаарын цэргийн хүчин болон иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.