Маргаашаас ихэнх нутгаар цас орж, хүчтэй шуурга шуурна

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, хүчтэй шуурга шуурна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-10
Нийтлэлийг
Cherrynews

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2026.03.10/ цаг агаар тогтуун өдөртөө ихэнх нутгаар дулаан байх ч маргааш буюу гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ гэдгийг цаг агаарын байгууллагаас анхаарууллаа. 

Маргааш өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас, цас орж шуурч, хүчтэй салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ширүүснэ. Тухайлбал,

11-ний өдөр Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтайн нутгаар, 11-нээс 12-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, 12-ны өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи    секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Шороон шуурга: 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна.

Цасан шуурга: 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр, 12-ны өдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн: 

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөлөө. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.