Цасан шуурганд амь эрсэдсэн иргэдийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ

Цасан шуурганд амь эрсэдсэн иргэдийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-09
Нийтлэлийг
Cherrynews
ЦАСАН ШУУРГАНД НЭРВЭГДЭН АМЬ ЭРСЭДСЭН ИРГЭДИЙН АР ГЭРТ ОЧИЖ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ
 
Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Халхгол суманд ажиллалаа.Тэрбээр сумын Онцгой комиссын хуралдаанд оролцож цаг үеийн мэдээлэл сонссоны дараа, аймгийн Засаг дарга Ш.Ёл болон Онцгой комиссын гишүүдийн хамт байгалийн гамшигт үзэгдэл их цасан шуурганд нэрвэгдэн амь эрсэдсэн иргэдийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ.Халхгол суманд их цас орж, үргэлжилсэн цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон тул сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Халхгол болон Дашбалбар, Чулуунхороот сумдын нийт нутгаар "Цагаан зудын" нөхцөлтэй гэх дүгнэлт гарчээ
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.