
Улаанбурхан өвчнөөр 14 иргэн нас барж, дөрвөн тохиолдол шинээр батлагдлаа
Улаанбурхан өвчний тохиолдол дөрвөөр нэмэгджээ. Үүнээс орон нутагт хоёр, нийслэлд хоёр тохиолдол батлагдсан байна. Эмнэлэгт 35 иргэн эмчлүүлж байгаа бол гэрээр таван иргэн эмчилгээ хийлгэж байгаа аж. Уг өвчнөөр нийт 14 иргэн нас барсан байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


