
Насанд хүрээгүй хүүхдэд суррон худалдаж авч өгөхгүй байхыг уриалав
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-06
Нийтлэлийг
Cherrynews
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс скүүтэр, мопедыг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлэх зохицуулалт хийхээ мэдэгдсэн билээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрсөн 2025 онд суррон ангиллын тээврийн хэрэгсэлтэй зам, тээврийн осолд 2820 хүн холбогдсоноос 1953 нь эрэгтэй, 867 нь эмэгтэй байна. Харин амиа алдсан 5 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй байна. Дээрх ослын ихэнх хувь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. Иймд НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдээ суррон унуулахгүй, худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа. Ингэснээр эцэг, эхчүүд үр хүүхдээ зам тээврийн ослоос хамгаалаад зогсохгүй осол аваар гаргаж бусдад гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлнэ гэдгийг санууллаа.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


