
Израиль, АНЭУ, Египет, Кувейт улсад суугаа иргэдийн анхааралд!
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-02
Нийтлэлийг
Cherrynews
АНУ болон Израиль улс хамтран Иран улсад цохилт өгснөөс хойш мөргөлдөөн бүс нутгийг хамарсан шинж чанартай болжээ. Сөргөлдөгч талууд Иран, Израилийн нутагт харилцан цохилт өгөхөөс гадна Катар, АНЭУ, Бахрейн, Кувейт, Саудын Араб, Ирак, Сирийн нутаг цохилтод өртөөд байна.
Энэ хугацаанд ГХЯ болон Монгол Улсаас дээрх бүс нутагт суугаа Дипломат Төлөөлөгчийн газруудад /ДТГ/ хандсан иргэдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа, мэдээлэл зөвлөгөө өгч, ДТГ-ын бүртгэлд хамрагдаагүй, аялал жуулчлалын зорилгоор түр хугацаагаар зорчиж байсан иргэдийн мэдээллийг нэмж бүртгэжээ.
2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Дипломат Төлөөлөгчийн газруудаас ирүүлсэн мэдээллээр Ойрхи Дорнодын бүс нутагт Монгол Улсын 350 орчим иргэн байна.
Тодруулбал, Израильд-40, АНЭУ-139, Египет-45, Кувейт-19, Саудын Араб-27, Йордан-2, Оман-2, Бахрейн-21, Катар-54 иргэн байна.
Израильд одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран Улсад оршин суугаа монгол иргэн байхгүй гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара дахь ЭСЯ-наас Израиль дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа ажээ.
Хэрэв иргэдээс хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх туршлагын дагуу Тель-Авиваас Таба боомтоор Египетийн хил нэвтрүүлэн, татан авах ажиллагааг зохион байгуулах гэнэ.
Ойрх Дорнодын бүс нутагт зорчиж буй болон оршин сууж буй Монгол Улсын иргэн дараах утсууд болон имэйлээр холбогдох боломжтой.
-Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
-Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудан;
-Египет Улсад суугаа ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
-Кувейт Улсад суугаа ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
-Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


