Ерөнхий сайдын илтгэл БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Ерөнхий сайдын илтгэл БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-02-27
Нийтлэлийг
Cherrynews

МАН-ын даргажурмын нөхөд өө!

Бага  хурлын Эрхэм гишүүд ээ!

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлэв үү. Монгол хүний сүлд хийморь болсон “Сүрээр дарагч хэмээн Гал морин жилийн эхэнд намынхаа журмын нөхөд, Бага хурлын гишүүд Та бүхэндээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн төлөвлөгөө, хэрэгжилтийн талаар танилцуулан, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх учрал ерөөл бүрдэж байна.

Манай Засгийн газар байгуулагдаад найман сар боллоо. Энэ хугацаанд манай Засгийн газар сорилт бэрхшээлтэй тулгарч, эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөхийн тулд хичээн зорьж, асуудал бүрийн ард гарч шийдэхийн шаргуу ажиллаж байнаМонгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тоо бол баримт юм. Энэ тоо баримтыг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоор хэмжигддэг байсан бол өнгөрсөн оны хамгийн өндөр өсөлт хөдөө аж ахуйн салбарт гарлаа. Хөдөө аж ахуй салбар  эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2,8 хувийг эзэлсэн байна. Түүний дараа Оюутолгой төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1,1 хувийг  бүрдүүллээ. Тиймээс Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голидролдоо орж байна гэж үзвэл зохино.

Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийг өсгөх чухал тулгуур болж байна. Мөн  90 сая тонн  нүүрс экспортолж,  түүхэн дээд хэмжээг тогтоов. 2025 оны эхний хагаст  нийт экспортын орлого 5,4 тэрбум ам. доллар байсан бол оны эцэст 15,7 тэрбум ам.доллар болж 3 дахин өслөө. Уул уурхайн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн салбарт буюу тэр дундаа зөвхөн самнасан ноолуурын экспорт 3,8 дахин өсөж 335 сая ам.долларт хүрсэн байна. Дараагийн шатанд нэмүү өртөгийг шингээж, экспортын хэмжээ нэмэгдүүлэн эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг харууллаа.

Барилгын салбарын бодит өсөлт 16 хувьд хүрч, бүтээн байгуулалт эрчимжиж байна. Ачаа эргэлт 10 хувиар өсөж, нийт 146.5 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгааг харуулж байна. Тээврийн салбарын өсөлт нийтдээ 5 хувьтай гарлаа.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2025 онд 52.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 4.8 хувиар өссөн. Уул уурхайн салбарт зэс, төмөр, нүүрсний олборлолтын биет хэмжээ нэмэглдсэн. Нүүрсний үнэ буурсан ч олборлолт 95.5 сая тоннд хүрч, бодит үйлдвэрлэл нэмэгдсэн. Махны экспорт 345 сая ам.долларт хүрч, 26 хувиар өссөн. Хөдөө аж ахуйн нийт экспорт 706 сая ам.доллар болж нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь валютын ханш тогтвортой байхын баталгаа болж байна. Валютын ханш өсөхгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ тогторжих болно. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй бол ард түмний санаа сэтгэл тайван, аж амьдрал тогворжих замаар дээшилнэ. 2026 оны 1 дүгээр сард  экспорт түүхэн дээд хэмжээндээ буюу 1,7 тэрбум ам.долларт хүрч чадлаа. Энэ нь өнгөрсөн орны мөн үетэй харьцуулахад 700 сая ам. доллараар нэмэгдсэн байна. Тиймээс гал морин жил маань гараа сайтай эхэллээ.

Бас нэг сайн мэдээ бол валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оноос 1,5 тэрбум ам.доллараар өслөө. Энэ бол зарцуулагч байдлаас хуримтлуулагч улс орон болох боломжтойг харуулж байна. Дан ганц уул уурхай бус аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт нь ийнхүү нэмэгдсэн нь монголын эдийн засгийн хөгжил зөв зам руугаа шилжиж буйн илрэл хэмээн үзвэл зохино. Харин энэ жил эдийн засгийн өсөлтийг зөвхөн тоон дээр бус айл өрхийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглүүлж ажиллахыг манай Засгийн газар гол зорилгоо болгож байна

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тоонүзүүлэлтээрээ тасралтгүй тэлждотоодын нийтбүтээгдэхүүний хэмжээнүүрсний экспорт нэмэгдэжтөсвийн орлого их наядаар тоологдох болсон хэдий ч энэхүү өсөлт нь эгэл жирийн иргэдийн амьдралынчанарт тэр бүр нөлөөлж чадахгүй байнаЭдийн засагнь томордог ч иргэн нь ядуурдаг энэ үзэгдэл бол зүгээрнэг түр зуурын хүндрэл бишхарин тогтолцооныгүнзгий хямралбаялгийн тэгш бус хуваарилалтын тоджишээ юм.

Тиймээс ард түмэн биднээс үг биш үйлдэлуриабиш үр дүн нэхэж байнаМанай Засгийн газар эдийнзасгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх зорилготойЦэгцрэх  300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлжэхлээд байнаӨөрөөр хэлбэлэдийн засгийн өсөлтөөиргэн бүртээ хүртээсэн Засгийн газар байхын тулдбодлогын шат дараалсан шинэчлэлүүдийгхэрэгжүүлнэ.  

Нэгт, Төсвийн болон засаглалын бодлогыншинэчлэлийг хэрэгжүүлж эхэллээБид төсвийнхөрөнгө оруулалтын эрэмбийг өөрчилж чадсан.

ХоёртХүний хөгжлийн индекс-ийг бодитоор өсгөхявдал юмБид энэ удаад халамжаас хөдөлмөртшилжих хөрөнгө оруулалтын бодлого руу шилжижбайнаЭнэ шилжилтийг бид дараах 2 үндсэнчиглэлээр хэрэгжүүлнэ.

Боловсролын салбарт: Бид монгол багшийнүнэлэмжийг олон улсын жишигт хүргэх бодлогобаримтална. 2026 онд багшийн дундаж цалинг 2.8 сая, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр төсвийнхүрээний мэдэгдэлд тусгалааЭнэ хүрээнд салбарынтөсвийг 1.1 их наяд төгрөгт хүргэжхоёр дахиннэмэгдүүлж чадлааГэхдээ зөвхөн цалин нэмэх буссургалтын орчинцахим шилжилтбагшийн оронсууцны хангамжийг цогцоор нь шийдвэрлэнэХариуднь чанартай боловсролыг нэхнэ.

Эрүүл мэндийн салбарт: Хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлж, 1.3 их наяд төгрөгт хүргэлээГолзорилт нь Төвлөрлийг сааруулах юмОрон нутгийн19 эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилжиргэд заавал Улаанбаатар хот руу явахшаардлагагүйгээр орон нутагтаа оношлуулжэмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.Мөн эрт илрүүлгийнтогтолцоог бэхжүүлснээр ирэх 3 жилд урьдчилансэргийлэх боломжтой нас баралтыг 40 хувиарбууруулах зорилт тавин ажиллаж байна.Иргэдийн орлогыг хамгаалах хамгийн сайн арга болэдийн засгийн тусгаар тогтнолоо хангаж үйлдвэрлэлнийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах явдал юм.

Гуравт, Эдийн засгийн тусгаар тогтнолын нэгбаталгаа бол эрчим хүчний хараат бусбиедаасан байдал юм. Тиймээс бид хөгжлийн суурьболсон Эрчим хүчний сэргэлтийн реформ-ыг эхлүүлжбайнаУлс орон оршин тогтнохэдийн засаг хөгжихгол үндэс нь Эрчим хүч юмБид импортын хараатбайдлаас гарчдотоодын хэрэгцээгээ бүрэн хангахзорилгоор түүхэн бүтээн байгуулалтуудыг эхлүүлжбайна. Юуны өмнө олон жил яригдсан ТЭЦ-5 төслийнбүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэМөн ТЭЦ-6 төслийн судалгаа болон сэргээгдэх эрчим хүчнийтомоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэдоруулна.

Түлшний хараат бус байдлын хүрээнд Газрын тосболовсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыгэрчимжүүлжшатахууны хамаарлыг бууруулна.

2027 оны 6 дугаар сар гэхэд Газрын тосболовсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаарбид шатахууны үнийн гадаад хамаарлаас гарна.

ДөрөвтЭкспортын шинэ сувгийн боломжийгашигланаЕвразийн эдийн засгийн холбоотойбайгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийнхүрээнд манай үндэсний үйлдвэрлэгчид 367 нэртөрлийн барааг 200 сая хүн амтай зах зээлдтатваргүй экспортлох боломж нээгдэж байна.

Энэ нь дотоодын үйлдвэрлэл өргөжихажлын байрнэмэгдэхулмаар иргэдийн цалинорлого бодитоорөсөх суурь нөхцөл болно.

Эдийн засагнийгмийн дээрх шинэчлэлийг хийхэдтөрийн тогтолцооны реформ зайлшгүй болоод байнаЭнэ бол зүгээр нэг шинэчлэл бишэнэ бол үндэснийдархлаагаа бэхжүүлэх алхам юм.

Төр өөрөө эмх цэгцтэйхэмнэлттэйхариуцлагатайбайж л улс хөгжинөТиймээс бид төрийг “дотроос нь” эрүүлжүүлэх дараах өөрчлөлтүүдийг хийнэ.

Үүнд,

• Хүнд суртлыг халжхуулийг цэгцлэх: Хуульднийцэхгүйиргэдбизнест чирэгдэл учруулдаг1,000 гаруй журамдүрэмстандартыгхүчингүй болгоно. Төр саад болдог бишдэмждэг байх ёстой.
• Засаглалд ил тод байдал нэн чухалТөрийнөмчит компаниудын засаглалыг үндсээр ньсайжруулж, “Олон нийтийн хяналтын тухайхууль“-ийг хэлэлцүүлнэ.
• Орчин үед технологийн хяналт маш чухалХүний оролцоог багасгажхиймэл оюун ухаандижитал технологийг ашиглан хулгайзавхралхийдэлхүнд сурталтай тэмцэх бодитмеханизмыг ажиллуулна.

 

Улс орон хөгжиж, ард түмний амьдрал дээшлэхэдбаялгийн зөв удирдлага хэрэгтэйБаялагтай оронбүхэн хөгжиж чаддаггүйБаялгийн зөвудирдлагатайзөв хуваарилалтай,  зөвменежмэнттэй орон хөгждөг. 

Байгалийн баялаг бол хэсэг бүлгийн өмч бишнийт ард түмний дундаа өмчлөх үнэт зүйл мөнТиймээс стратегийн томоохон ордуудын өгөөжийгҮндэсний Баялгийн Сан-д төвлөрүүлжуг сангаардамжуулан баялгийн тэгшшударга хуваарилалтынтогтолцоог бэхжүүлнэ.

Баялгийн хулгайтай тэмцэх “Цэгцрэх хөдөлгөөн”-ийбодит үр дүнд “Эрдэнэс Монгол” нэгдлээсХуримтлалын санд төвлөрүүлсэн орлого 912 тэрбумтөгрөгт хүрчбаялагтаа эзэн байх иргэдийн эрхбодитоор хангагдаж эхэллээ.

Цаашид бид стратегийн ач холбогдол бүхий бүх ордынтөрийн эзэмшлийн хувь хэмжээүр өгөөжийг УИХ-аарэцэслэн шийдвэрлүүлжҮндэсний баялгийн сангаардамжуулан иргэн бүрдээ тэгш хуваарилах бодлогыгтууштай баримтлах болно.

Төгрөг нуур, Төмөртэйн овооны алдагдсан орд газруудаа буцаан авлаа. Эрдэнэт үйлдвэрийг дахиад 100 жил ашиглах, 357 сая тонн нөөцтэй “Оюут” ордыг нээв. Өмнийн цэнхэр говьд орших Оюутолгой орд газраас ард түмэндээ хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагч Рио тинто компанитай хэлэлцээр хийж, эхний ээлжинд зээлийн хүүг бууруулж чадлаа. Дараагийн хэлэлцээрээр монголын талд хүртэх хувийг 53-д хүргэхээр зорьж байна.  

Мөн Ухаа худаг, Нарийнсухайт, Барууннаран, мөн Эрдэнэтийн үүсмэл ордод хэрэгжиж буй төслүүдийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд төр, хувийн хэвшлийн талууд гарын үсэг зурлаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлал үзүүлж, харилцан ойлголцож, хамтын шийдэлд хүрэхэд идэвхтэй оролцсон хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлье.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол улс орны тогтвортой хөгжлийн гол тулгуур юм.Энэ бол нэг удаагийн шийдвэр биш. Энэ бол Монголын баялаг Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж, ажлын байр бий болгодог, иргэн бүрд өгөөж нь шударгаар хүрдэг тогтолцоог бий болгох урт хугацааны бодлогын эхлэл юм.

Бид баялгаа зөв удирдаж чадвал Монгол Улс зөвхөн баялагтай орон биш, баялгаа иргэддээ шударгаар хүртээдэг улс болно.

Хилийн боомттээвэр ложистикийн гацаагарилганаГашуунсухайтын төмөр замын холболтыгашиглалтад оруулжнүүрсний экспортыг эрснэмэгдүүлнэЭнэ бол Монгол Улсын эдийн засгийнбүтцийг шинэчлэх эхлэл юм.

Өнөөдөр манай экспортийн 93 хувь нь түүхий эдбайнаБид “түүхий эд ухдаг” эдийн засгаасмэдлэг бүтээдэг“, “боловсруулдаг” эдийн засагтшилжих ёстойЭнэхүү боловсруулах үйлдвэрлэлдэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь эдийнзасгийн

ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Журмын нөхөд өө,

Дээр дурдсан бодлогын үр дүнд бий болох эдийн засагтөсвийн боломжийг бид юунд зарцуулах вэ?

Бид энэ мөнгийг дахин нэг “уялдаа холбоогүй” зүйлдүрэхгүйБид энэ нөөцийг нийгмийн хамгийн тулгамдсанасуудлуудыг эрс шийдвэрлэхэд чиглүүлнэ. Энэ болбидний гурав дахь алхам байх болноЭнэ нь МонголАрдын нам бол амласнаа хэрэгжүүлдэгбодитоор ахицдэвшил гаргадагэрс шинэтгэл хийдэг улс төрийнхүчин гэдгийг дахин нотлох алхам юмҮүний тулд,

Нэгдүгээрт, бид орон сууцны асуудлыг бүрэн шийднэИпотекийн зээл өнөөдөр дундаж давхаргыг дэмжихбустэднийг боомилсон хэрэгсэл боллооБид оронсууцны тусгайлсан санхүүгийн институт буюу Оронсууцны банк байгуулнаНийслэлийн утааг бууруулахорон нутгийн хөгжлийг дэмжих зорилтотхөтөлбөрүүдийг бид зарлан хэрэгжүүлнэОрон сууцныасуудлыг шийдэх нь зөвхөн байрны тухай асуудал бишэнэ бол үндэсний үйлдвэрлэлажлын байрцаашлаадсургуульцэцэрлэгногоон байгууламжийн асуудлыгдавхар шийдэх цогц шийдэл юм.

Хоёрдугаарт, бид бүсчилсэн хөгжил буюу орон нутгийнхөгжлийг бодитоор дэмжинэБид төвлөрлийгсааруулах ёстойУлсын төсөв зөвхөн үндэснийхэмжээний мега төслүүдээ санхүүжүүлдэг болноХарин тухайн орон нутгийн хөгжлийн асуудлыг ороннутаг өөрөө шийддэгтөсвийн бие даасан байдлыг ньнэмэгдүүлсэнмөнгөний эрх мэдлийг нь шилжүүлсэнжинхэнэ реформыг бид хийнэ.

Гуравдугаарт, бид нийслэл Улаанбаатар хотоо бүрэндэмжинэНийслэлд хэрэгжиж буй томоохон төслүүдийгсаадгүй дуусгахад Засгийн газар онцгой анхаарчхамтран ажилланаУлс орны нийгэмэдийн засгийнтомоохон ажлуудын дийлэнх нь нийслэлд хэрэгждэгтул нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх ньбидний нэн тэргүүний зорилтуудын нэг байх болно.

Энэ бол Монгол хүн бүрийн амьдралын чанарыгдээшлүүлэхулс төрдөө итгэх итгэлцлийг сэргээхбидний улс төрийн амлалтшинэ итгэлийн бодлого юм.

Шинэ итгэлэрс шинэчлэлийг уриа биш бодит бодлогоүйл ажиллагаа болно гэдэгт итгэл төгс байна.

Манай улсын төсөв, санхүүгийн чадамжаа сайжруулах бодлого, үйл ажиллагааг үнэлж, “их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд өндрөөр үнэлсэн нь 2012 оноос хойших хамгийн өндөр үнэлгээ юм. Энэхүү үнэлгээ нь Оюутолгой хөрөнгө оруулагчид зээлийн хүүг бууруулахад гол үзүүлэлт болсноос гадна бусад хөрөнгө оруулагчид манай улсад итгэж хөрөнгө оруулах  итгэл нэмэгдэж байна.

Монголчууд бид асар уудам баялаг арвин эхнутагтаа ирээдүйд өөдөө тэмүүлэлтэй сайн сайханамьдрах хувь ерөөл бийГагцхүү богино хугацаанд зөвмэргэн бодлогоор 3 сая гаруй иргэдээ элбэг хангалуунамьдралд хүрэх хүсэл эрмэлзэлитгэл үнэмшилдээ биүнэнч явж ирсэнИтгэл байвал зүтгэл бий.  

Бид өнөөдрийн олон асуудлуудаа зөвхөн эдийнзасгийн шалтгаанаар тайлбарлаж болохгүйҮнэнхэрэгтэээнэ бол олон жилийн турш хуримтлагдсанбүтцийн алдааүр ашиггүй байдалхариуцлагынсулралын үр дагавар юм.

Бидний жинхэнэ дайсан бол өрсөлдөгч нам бишБидний жинхэнэ дайсан бол нийтийн баялгийгхулгайлжбидний итгэлийг үгүй хийжхөгжлийг мааньбоомилж буй тэр “үл үзэгдэх гар“, тэр “хариуцлагагүйтогтолцоо“, тэр АВЛИГА юм!

Авлига бол зүгээр нэг үг бишЭнэ бол талхны үнийгнь өсгөжзүсмийг нь нимгэлдэг бодит үйлдэл юм!

Улсын баялгаас “ашиг хонжоо” хайжцөөнх ньсорчилдог” энэ шударга бус тогтолцоо 24ба нийтийнэдийн засгийн хямрал хоёр бол нэг зоосны хоёр талюм.

Тиймээс ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ бол ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭТГЭЛИЙН нөгөө тал нь юм.

Бид энэ хоёрыг салгаж ойлгох боломжгүйТиймээсбид энэ тэмцлийг эхлүүлэхийн тулдюун түрүүнддотроо нэгдэх ёстойБидний хүч бол талцалд бишЭВ НЭГДЭЛД оршдогБидний эв нэгдэл бол энэ хулгайавлигын эсрэг хамгийн томхамгийн хүчтэй зэвсэг мөн!

Та бид намын эрхэм зорилгоүзэл санааүнэт зүйлдээр эвлэлдэн нэгдсэнээр

Бид ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛообаталгаажуулна!

Бид ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛНЭ!

Бид ОЮУНЫ ЭДИЙН ЗАСАГ-т шилжинэ!

Нөхөд өөМонголын жинхэнэ баялаг газар доор бишбидний тархин дотор байна!

Та бүхэн энэ тоог харьцуулаад нэг хараарай:

Монголын уул уурхайн жилийн экспорт 15 тэрбумдоллар! 57Солонгосын K-Pop соёлын салбарын захзээл 14 тэрбум доллар! “Apple” компанийн зөвхөн“AirPods” чихэвчний борлуулалт 18 тэрбум доллар!

Энэ юуг харуулж байна вэМэдлэгтехнологисоёл ньгазар доорх баялгаас ч илүү үнэ цэнэ бүтээж байнаБид уул ухахаас гаднаухаанаа олборлож хөгжинөМонголын дараагийн баялаг бол зэс биш мэдлэгнүүрс биш инноваци байх болно!

Эрхэм журмын нөхөд өө!

Монголын ард түмэн манай Засгийн газарт итгэх итгэл аажим боловч сэргэж байна. Олон түмний  эрч хүч өгсөн итгэл үнэмшил бас хүлээлт буй болжээ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй учраас хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдээ яаралтай урагшлуулж, үр өгөөжийг нь  өрх бүрийн үүд хаалгаар оруулах хэрэгтэй байна.

Үүний тулд Та бүхэн өөр өөрийн салбартаа улс төрийн үлгэрлэл, манлайлал, дэмжлэн үзүүлэн ажиллаж байгуулсан Засгийн газрынхаа үйл ажиллагааны зөвд зөөлөн, бурууд хатуу байх намч зарчмаар хандахыг хүсч байна. Та бид нэг зорилгын төлөө нэг завин дээр явж байна. МАН-аас томилогдсон Ерөнхий сайдын хувьд миний бие улс орноо цэгцрүүлж, ард түмнийхээ амьдралыг чанарыг дээшлүүлж, МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.