Б.Энх-Оргил: Ээжийнхээ урлаж өгсөн дээлийг өмсөөд шагнал авч байгаадаа баяртай байна

Б.Энх-Оргил: Ээжийнхээ урлаж өгсөн дээлийг өмсөөд шагнал авч байгаадаа баяртай байна

Төрөл
Гоё шүү дээ
Нийтлэгдсэн
2025-12-29
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.12.29/  холимог тулаанч Б.Энх-Оргилд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн юм. Тэгвэл Б.Энх-Оргил гавъяат шагналаа авахдаа ээжийнхээ урлаж өгсөн дээлээр гоёсон талаар олон нийтэд баяраа хуваалцлаа.

-Энэ түүхэн өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар МУГТ гэх төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач

   -Юуны түрүүнд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, энэ түүхэн өдөр ийм том шагнал хүртэж байгаадаа маш баяртай байна. Миний хувьд спортын салбарт 25 жил зүтгэсэн. Энэ олон жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүллээ. Сүүлийн есөн жилийн хугацаанд өндөр зэрэглэлд бэлтгэл хийж үүнийхээ үр дүнд томоохон амжилт гаргалаа. Шагнал авна гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн. 11 жилийн өмнө багш маань дэлхийн аварга болж байсан бол 11 жилийн дараа би дэлхий аварга болсон. Гавьяатын шагналаа авахдаа ээжийнхээ урлаж өгсөн дээлээр гоёж ирлээ. Ирэх жилд хоёр тулаан хийх төлөвлөгөө байна. Бага зэргийн бэртлүүд бий. Гэсэн ч цаашдаа хичээнээ

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.