Тамхины хяналтын тухай хууль хэнд үйлчилж байна вэ?

Тамхины хяналтын тухай хууль хэнд үйлчилж байна вэ?

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-11-27
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг хууль зөрчсөн байж болзошгүй талаар албан хүсэлт гарчээ.

Уг хүсэлтийг УИХ-ын дарга Н.Учралд хандан гаргасан бөгөөд 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурал-ын нэр бүхий 78 гишүүн “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг санаачилан, тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан-д албан ёсоор өргөн мэдүүлсэн байна. Улмаар 2025 оны 11 сарын 27-ны өдөр УИХ-д УИХ-д танилцуулж, чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар тус хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжсэнээр шинээр ажлын хэсэг бүрдүүлж УИХ-аар хэлэлцүүлэх процесс эхэлсэн юм.

Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.5-д “Хуулийн төсөл санаачлагч нь тухайн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орохгүй” гэж тодорхой заасан байдаг. Мөн Нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль-д ч ашиг сонирхлын зөрчлийг хориглосон байдаг. Үүнийг ч УИХ-ын дарга Н.Учрал чуулганы үеэр ахин дахин сануулж хэлсэн байдаг.

Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гарсан №485 дугаар захирамжаар хуулийн төсөл санаачилсан Х.Баасанжаргал, Д.Баярбаатар, Л.Энхнасан нарын гишүүдийг багтаасан ажлын хэсэг байгуулсан нь хууль зөрчсөн, ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсгэсэн үйлдэл гэж албан хүсэлтэд дурджээ.

Албан хүсэлт гаргагчдын зүгээс:

“Энэхүү захирамж нь зөвхөн УИХ-ын дэгийн тухай хууль төдийгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ‘хууль дээдлэх зарчим’-ыг ноцтойгоор зөрчиж, цаашлаад хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэж байна” хэмээн онцолсон байна.

Иймд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг яаралтай өөрчилж, хуулийн төсөл санаачлаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй гишүүдээр ахин байгуулах шаардлагыг УИХ-ын даргад уламжилжээ.

Үүнээс гадна тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хууль санаачилсан гишүүд судалгааг бүрэн хийгээгүй, бүх тамхин бүтээгдэхүүнийг ижил түвшинд байхаар адилтгаж авч үзсэн нь өрөөсгөл гэж худалдаа эрхлэгчид дүгнэлээ. Мөн худалдаа эрхлэгчид, хэрэглэгчдийн дуу хоолойг сонсолгүй хэт нэг талд үйлчилсэн хуулийн төслийг санаачилжээ гэх санал гомдол ч гарч байна. Хууль санаачлагчид тамхидалтыг бууруулах үүднээс зарим хуулийн заалтыг өөрчилж буй хэмээн тайлбарласан хэдий ч, үнэн хэрэгтээ өмнөх хуулийг улам дордуулсан зүйлүүд ч байгааг үгүйсгэх аргагүй болж байна

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.