ХӨСҮТ: Томуугаар өвчлөгсдийн 80 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд
Улирлын томуу идэвхжлийн түвшинд байна. Эмнэлэгт хандсан 281624 хүний 14308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ.
Тодруулбал, амбулаториор нийт 281624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь /14308/ нь томуу, томуу төст өвчтэй байна. Үүнээс Улаанбаатарт 34.4 хувь /4908/ нь, орон нутагт 65.6 хувь /9400/ нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага байна.
Эмнэлэгт 7084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Үүнээс Улаанбаатарт 44.3 хувь /594/ нь, орон нутагт 55.7 хувь /748/ нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар бага байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2 хувийг 15, үүнээс 51.8 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 80.6 хувь нь 15, үүнээс 65.1 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


