
Бүсийн сургалтад явсан ОНЦГОЙ БАЙДЛЫН алба хаагчид автобустайгаа осолджээ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын алба хаагчид зам тээврийн осолд орж, зургаан хүн гэмтсэн байна.
Тодруулбал, бүсийн сургалтад оролцохоор явж байсан алба хаагчдын зорчиж явсан том оврын автобус Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт осолджээ.
Уг ослын улмаас зургаан хүн гэмтэж, нэг хүн автобусны эд ангид хавчуулагдсан байна. Гэмтсэн алба хаагчдыг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргээд байгаа бөгөөд төмөр хийцэд хавчуулагдсан алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа учраас нисдэг тэргээр нийслэлд хүргэхээр болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


