П.Наранбаяр: Багш нар " УЛС ТӨР" хийж ажил хаяна гэж байна

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 25-нд мэдээлэл хийж, багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Мөн багш нарын үйлдвэрчний эвлэлээс Сүхбаатарын талбайд өдөр бүр 11.00-13.00 хооронд жагсаал зохион байгуулсан бөгөөд аравдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор ажил хаях тул нийт эцэг, эхчүүдэд хүүхдээ харах мэдээллийг албан ёсоор хүргүүлээд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар багш нарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ "Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан учраас цаашид боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд бусад боломжит эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа. Уг тогтоол батлагдан хэрэгжиж эхэлбэл цалинг нэмэгдүүлэхээс гадна багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой" гэсэн юм.
Харин багш нарын цалинг нэмэх гурван зүйлт шаардлагад Боловсролын яамны зүгээс, "багшийн цалинг 2026 оны долдугаар сард 2.5 сая, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх шат дараалсан арга хэмжээ авна. 2026 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү ашиглана. 2025 оноос төрийн албан хаагчдын орон тоог есөн хувиар бууруулахад багш, эмч нарыг хамруулахгүй. Цаашид багшийн нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэж, ажил хаяхгүй байхыг уриалж байна.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


