Чуулганы хуралдааныг  АН-ын бүлгийн гишүүд орхиж гарлаа

Чуулганы хуралдааныг АН-ын бүлгийн гишүүд орхиж гарлаа

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-10-02
Нийтлэлийг
Cherrynews

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ нэгдсэн хуралдаан 10 цаг эхэллээ. Өнөөдөр чуулганы эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ, өнөөдөр УИХ-аар хэлэлцэх хоёр хуулийн төсөл тэр дундаа Хөдөө аж ахуйн тухай хууль дээр завсарлага авах үндэслэлүүд бий. Энэ хуулиар  шийдэж байгаа асуудлуудыг харахад хөдөө аж ахуй гэсэн мөртлөө зөвхөн мал аж ахуйн асуудлыг шийдсэн, шийдэж байгаа асуудал бага харагдаж байна. Иймээс завсарлага авах үндэслэл байна гэж харж байна. Хоёрдугаарт, АН-ын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт УИХ-ын даргын ёс зүйн асуудлаар, Улсын төсөв эзэнгүйдэж байгаа асуудлаар чиглэл өгч, байр сууриа илэрхийлэх шаардлага хүргүүлсэн. Ийм учраас яг одоо АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарч бүлгийн хурлаараа эдгээр асуудлыг ярилцана. Хоёрдугаарт, гишүүд ирцэндээ орчихоод чуулганы хуралдааныг орхин гарч бүлгийн хуралдаа орох ёстой. Намын удирдах байгууллагын шийдвэр "Надад хамаагүй" гэсэн гишүүд байвал суугаад үлдэж болно. Бид хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой завсарлага авахаа больлоо.Олонх ирцээ бүрдүүлээд, хурлаа үргэлжлүүлээд яв. АН-ын бүлэг одоо хуралдаж тодорхой асуудлаар санал нэгтгэх шаардлага байгааг хэлье" гэв.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.