Солонгосын волейболын лигт спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар багтлаа

Солонгосын волейболын лигт спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар багтлаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-30
Нийтлэлийг
Cherrynews

БНСУ-ын волейболын эмэгтэй шигшээ багт 2005-2021 хооронд тоглож байсан, алдарт тамирчин Ким Ён Гён дасгалжуулагчийн эгнээнд шилжлээ. Тэрээр “Wonder Dogs” гэсэн эмэгтэй шинэ багийг бүрдүүлж, тус багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон талаар өчигдөр MBC телевизээр цацагдсан нэвтрүүлэгт онцоллоо. Харин сонирхолтой нь энэ багт Монгол Улсын хоёр тамирчин сонгогдсон байна.

Солонгосын волейболын шинэ багт спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар багтсан нь анхаарал татлаа. Эдгээр тамирчид дасгалжуулагч Ким Ён Гёны баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад тэнцэж, “Wonder Dogs” багт тоглохоор болжээ.

Ташрамд дуулгахад, БНСУ-ын волейболын 2025-2026 оны улирлын лигийн тоглолт аравдугаар сарын 18-д эхэлнэ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.