Боловсролын яамнаас шинэ хичээлийн жилийг  гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ.

Боловсролын яамнаас шинэ хичээлийн жилийг гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ.

Төрөл
Черритэй үнэн
Нийтлэгдсэн
2025-08-04
Нийтлэлийг
Cherrynews

2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын Яамнаас танилцууллаа.

Тодруулбал өвлийн амралтыг нэг долоо хоног сунгасан байна. Ингэснээр бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл эхэлнэ. Ид хүйтний үеэр хүүхдүүдийг ийнхүү амрааснаар ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах ач холбогдолтой гэж Боловсролын Яам үзсэн байна.

Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орцгооно.

Ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэх аж.

Түүнчлэн Боловсролын Яамнаас өгсөн мэдээллээр “Өвлийн амралтыг нэг долоо хоног сунгаж байгаа учраас зургаадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ. Энэ нь зургаадугаар сарын 8-12-ны хооронд хичээл амарна гэсэн үг. Зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд шалгалтын долоо хоног байна. Хуульд 170-185 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг” гэжээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.