Туркийн баруун хойд хэсгийн Бурса хотын ойролцоох ууланд гарсан түймэн шөнөдөө хурдацтай тархаж олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэжээ.
Түймрийг унтраахаар 1100 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд 1756 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн гэж Бурса хотын захирагчийн албанаас мэдэгдлээ. Мөн Бурса хотыг нийслэл Анкаратай холбодог хурдны замыг тойрон түймэр дэгдсэн учраас замыг хаажээ.
Өнгөрсөн долоо хоногт Туркийн баруун хэсгийн Эскишехир хотод гарсан түймрийн улмаас 13 хүн амиа алдсаны дотор сайн дурын аврагчид болон ойн аж ахуйн ажилчид байжээ.