Цочир хүйтрэхийг анхаарууллаа

Цочир хүйтрэхийг анхаарууллаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-22
Нийтлэлийг
Cherrynews
Зургаадугаар сарын 18-20-ныг хүртэлх цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тоймыг ЦУОШГ гаргалаа.
- 18-19-нд шилжих шөнө
Цочир хүйтрэл: Хөвсгөлийн хойд хэсэг, Завхан аймгийн нутгийн хойд болон зүүн хэсэг, Өвөрхангай аймгийн нутгийн хойд хэсгээр хөрсөнд -5 градус хүрч ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН хэмжээнд хүрч цочир хүйтэрсэн байна.
Хүйтэн бороо: Төв аймгийн хойд болон зүүн хэсгээр 15.0-26.0 мм бороо орж, агаарын хамгийн бага температур 0-6 градус дулаан, салхины дундаж хурд секундэд 10-16 метр, бороо 8-9 цаг үргэлжлэн хүйтэн бороо, Булган аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0-4 мм бороо орж, агаарын хамгийн бага температур 1-6 градус дулаан, салхины дундаж хурд секундэд 6-8 метр, Сэлэнгэ аймгийн нутгимйн өмнөд болон зүүн хэсгээр 19.0-21.0 мм бороо орж, агаарын хамгийн бага температур 0-6 градус дулаан, салхины дундаж хурд секундэд 10-13 метр, бороо 8-11 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүйтэн бороо орлоо.
Хүчтэй салхи: Өвөрхангай аймгийн нутгийн төв болон зүүн хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
- 19-20-нд шилжих шөнө
Цочир хүйтрэл: Архангай аймгийн нутгийн хойд хэсгээр, Булганы өмнөд хэсгээр хөрсөнд -5 градус хүрч ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН хэмжээнд хүрч цочир хүйтэрсэн байна.
Хүйтэн бороо: Дорнодын хойд хэсгээр 4.0-22.0 мм бороо орж, агаарын хамгийн бага температур 4-8 градус дулаан, салхины дундаж хурд секундэд 8-17 метр, бороо 8-14 цаг үргэлжлэн хүйтэн бороо, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр 2.0-9.0 мм бороо орж, агаарын хамгийн бага температур 2-5 градус дулаан, салхины дундаж хурд секундэд 7-13 метр, хүйтэн бороо 6-10 цаг үргэлжлэн ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН хэмжээнд хүрч хүйтэн бороо орлоо.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.