"Дархан-Уул аймагт хоёр өрхийн зургаан хонь шүлхийгээр өвчилсөн"

"Дархан-Уул аймагт хоёр өрхийн зургаан хонь шүлхийгээр өвчилсөн"

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-18
Нийтлэлийг
Cherrynews

Дархан-Уул аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Хөтөл хорооллын хоёр малчин өрхөд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Нийт хэчнээн мал өвчилсөн талаар болоод хариу ямар арга хэмжээ авч байгаа талаар Орхон сумын засаг дарга Б.Түмэнцогтоос тодрууллаа. 

Тэрээр энэ талаар "Дархан-Уул аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутагт зургаадугаар сарын 14-нд О хэвшлийн шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Мал эмнэлгийн газар болон холбогдох байгууллагууд халдвар илэрсэн голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр өрхийн зургаан хонь өвчилснөөс гурван нь бүрэн эдгэрээд байна. Мөн өвчний тархалт маш бага байгаа бөгөөд халдварыг хумих, цаашид тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, тандалт, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг эрчимжүүлэн хэрэгжүүлж байгаа" гэв. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.