ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт 21 боллоо

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт 21 боллоо

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-17
Нийтлэлийг
Cherrynews

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.435 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.332, орон нутагт 3103 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 21 болжээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны зургаадугаар  сарын 17-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгдсэн байна. Мөн нас баралт нэг бүртгэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 41 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 10 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 26 хүн, хөдөө орон нутагт 15 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5488 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3897, 5-9 насны 2004 хүүхэд, 15-19 насны 1870 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 448, 25-29 насны 579 хүн өвдсөн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.