“Хүрээ цам-Даншиг наадам” энэ сард болно

“Хүрээ цам-Даншиг наадам” энэ сард болно

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-02
Нийтлэлийг
Cherrynews

Монгол бөхийн өргөөнд энэ сард хоёр барилдаан болно. Энэ жилийн хамгийн анхны цол, чимэг олгох барилдаан энэ сарын 6-нд болно. Тодруулбал, Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны түүхт 80 жилийн ойн нэрэмжит Бүх цэргийн наадмыг зохион байгуулахаар болсон байна. Мөн энэ сарын 7-нд Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдааныг зохион байгуулна. Ингэснээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах улирлын барилдаан өндөрлөх юм.

Харин “Хүрээ цам-Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдаан энэ сарын 27, 28-нд Хүй долоон худагт болно. Нийслэлийн иргэдийн баяртай нэгтгэн тэмдэглэж буй тус наадмын үеэр хүчит 256 бөхийн барилдаанаас гадна Хүрээ цам харайх ёслол, үндэсний сур, шагайн харваа, хурдан болон жороо морины уралдаанууд зэрэг олон талт соёлын арга хэмжээ болно.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.