"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-05-23
Нийтлэлийг
Cherrynews
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа. “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 42 орны 700 гаруй тамирчин оролцож байна. Эдгээрээс 700 гаруй тамирчин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд гүйж байгаа юм. Бүтэн марафонд гүйж байгаа тамирчдаас дурдвал, Олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр, Д.Гантулга, Г.Одхүү, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан, Б.Номин-Эрдэнэ, Японы тамирчин Tомита Наоки, Ширадо Мизуки, Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти, Парнинго Раута, БНХАУ-ын тамирчин Цуй Вэй Канг нар гүйж байна. 
 
Бүтэн марафоны нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа нар оролцож нийт гүйгчдэд амжилт хүслээ.
 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.