
23-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
2026 оны 05-р сарын 22-ны 20 цагаас 05-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6…+11 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +11…+16 градус, говийн бүс нутгаар +28…+33 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, оройдоо шороон шуурга шуурна. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө өмнөх өдрөөсөө 10 градусаар дулаарч +24…+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, оройдоо шороон шуурга шуурна. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө өмнөх өдрөөсөө 14 градусаар дулаарч +25…+27 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, оройдоо шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө өмнөх өдрөөсөө 13 градусаар дулаарч +23…+25 градус дулаан байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


