Г.Занданшатар:  Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулна

Г.Занданшатар: Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулна

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-07-22
Нийтлэлийг
Cherrynews

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Э.Тамир нартай уулзжээ.

Энэ үеэр "Сүүлийн үед гарч байгаа олон гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулагдаж байна. Санаанд оромгүй аймшигтай хэргүүд гардаг боллоо" гэж хэлжээ.

Хамгийн сүүлд "Канте" цэнгээний газрын үүдэнд бүлэг зодоон гарч, 25 настай С хүнд бэртсэн явдал олны анхаарлын төвд байгаа билээ.

Түүнчлэн дээрх уулзалтаар "Нийгмийн шударга ёс бол уриа лоозон биш. Бодит ажил болгохын тулд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө гурван талт механизмыг бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлж ажиллах нь чухал. Гурван талт хэлэлцээрийг тодотгон сануулахын учир нь ажил олгогч, ажиллагчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан мөнгө хулгайд алдагдсан явдал. Хариуцлагагүй, хяналтгүй ажилласан энэ мэт жишээ олон учраас цаашид түншлэл төдий байгаа гурван талт хэлэлцээрийг шинэчлэн хэрэгжүүлнэ" гэж мэдэгдсэн байна.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.