Нөөцийн махыг кг тутмыг нь 13.000-15.000 төгрөгөөр худалдаална

Нөөцийн махыг кг тутмыг нь 13.000-15.000 төгрөгөөр худалдаална

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-05-19
Нийтлэлийг
Cherrynews

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нөөцийн мах бэлтгэсэн гэрээт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл 1400 тонн махыг үе шаттайгаар шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар боллоо.

Тодруулбал, 05 дугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд, 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд тус тус худалдаална. 

Байршил:

• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,

• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,

• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,

• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,

• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,

• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаална.

Мөн ирэх лхагва гаргаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.