
87,000 гаруй сурагч хэл бичгийн шалгалт өгсний 10 гаруй хувь нь тэнцээгүй байна
Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтыг өвөл болон хаврын улиралд хоёр удаа авдаг. Энэ оны хаврын улирлын хэл бичгийн шалгалт өнгөрсөн сарын 9-нд болсон бөгөөд урьдчилсан байдлаар ахлах ангийн 88,000 гаруй сурагч бүртгүүлжээ. Үүнээс 87,000 гаруй шалгуулагч шалгалт өгснөөс 10 гаруй хувь буюу 8,700 гаруй хүүхэд босго оноо даваагүй байна.
Өнгөрсөн жилийн шалгуулагчид 50 онооноос 20 авбал босго 400 оноо давж байсан бол энэ жил 16 оноо авсан сурагчид босго давжээ. Өөрөөр хэлбэл шалгуулагчид өнгөрсөн жилээс муу өгсөн байна. Энэ жилийн тухайд шалгуулагчид 50 онооноос 16 оноо буюу 32 хувьтай даалгавраа гүйцэтгэхэд босго оноо давж буй гэсэн үг юм.
Энэ жил хэл бичгийн шалгалтдаа унасан хүүхдүүд ЭЕШ өгөх боломжтой. Харин Их сургуулиуд элсэгчид авахдаа хэл бичгийн шалгалтын оноог харгалзан үздэг. Одоо хэрэгжиж буй журмаар ЭЕШ-ын оноо 2.8 жилийн хугацаанд хадгалагдана.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


