Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-04-29
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн дагуул хот болох Хүннү хотын авто замын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн ажлыг 2025 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Өнөөдрийн байдлаар уг ажлын гүйцэтгэл 58 хувьтай үргэлжилж байгаа юм.

Төслийн хүрээнд нийт 127.4 км урт авто зам барина. Тодруулбал, эдийн засгийн чөлөөт бүсэд 24.6 км, олон нийт, худалдаа үйлчилгээний бүсэд 6.4 км, хотын төв болон засаг захиргааны бүсэд 77.8 км, их, дээд сургууль, оюутны хотхон болон өндөр технологийн бүсэд 2.2 км, тээвэр, логистикийн бүсэд 16.4 км авто зам барихаар тусгасан.

Мөн боловсруулж буй уг авто замын зураг төслийн дагуу эхний ээлжид буюу 2027 онд 286 га талбайг бэлтгэж, 60.6 км хотын авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Хүннү хотыг нийт 31.5 мянган га талбайд 45 мянган өрх оршин суух боломжтойгоор төлөвлөсөн. Тус хотод Засгийн газар, яам, агентлагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төв, олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг төвлөрүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн 80 мянга орчим ажлын байрыг шинээр бий болж, нийт 10.5 сая ам метр талбай бүхий барилга байгууламжийг барих юм.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.