УИХ дахьн АН-ын бүлийн бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.

Тэрээр "АН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Мөн ҮАБЗ-ийн Ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд шаардлага хүргүүлэх талаар хэлэлцлээ. Түүнд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай.

АН Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Ардчилсан парламентыг дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөө ухарна гэж үзэж байгаа. 

АН-ын бүлгээс ҮАБЗ-д шаардлага хүргүүлэхээр боллоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нь чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад зохих ёсоор хариулахын оронд түүнийг илтэд гүтгэн доромжилсон үйлдэл гаргасан. Энэ нь төрийн албаны ёс зүй, хууль дээдлэх ёсонд ноцтой харшилж байна. Тэрээр Төрийн албаны тухай хуульд заасан бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрахгүй байх, мушгин гуйвуулахгүй байх тухай заалтыг зөрчсөн. Иймд А.Бямбажаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна" гэв.