МАН-ын бүлэг эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар мэдээлэл сонслоо

МАН-ын бүлэг эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар мэдээлэл сонслоо

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-04-06
Нийтлэлийг
Cherrynews

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулжээ.

Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч, үүний 3.2 нэгж хувь нь ХАА,Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгааг танилцууллаа. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ.

Тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг салбарын сайд хэллээ. Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна. Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой сайн байна. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол, сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн байна.

Нүүрсний арилжааны биелсэн үнэ нь анх дуудсан үнээс сүүлийн саруудад 36 хүртэл хувийн өсөлттэй байна. Ялангуяа гуравдугаар сард дуудлага худалдааны үеийн үнийн өсөлт илүү өндөр байгааг мэдээлэлд онцлов.

Ойрхи Дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлтийн хувьд ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.доллар хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, ДТ 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.