
Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд 3400 төгрөгөөр шатахуун олгоно
Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд Хаврын тариалалт эхлэхтэй холбогдуулан газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тогтмол үнээр буюу 3400 төгрөгөөр шатахуун олгох шийдвэр гарлаа.
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтарсан уулзалт хийж үнийг тогтвортойгоор нийлүүлэх ажлаа тодорхой болгон, санамж бичиг байгууллаа.
Энэхүү уулзалтын үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн үгэндээ шатахуун хадгалах сав барих ажилдаа яаралтай орж хэрэгжилтээ зуун хувь хангах шаардлага үүссэнийг холбогдох албаныханд онцоллоо

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


