Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-31
Нийтлэлийг
Cherrynews

04-р сарын 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,

  • 03-нд  говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,

  • 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -1...-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3...-2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 02-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарч, 03-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.